Г.Урангоо: Энэ богинохон амьдралдаа эр хүн шиг амьдарч хийсэн бүтээсэн зүйлтэй явлаа чи минь

Х.Есү
5 цаг 8 минутын өмнө

Монгол улсын тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх зуурдаар өнгөрсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний гэргий Г.Урангоо сошиал хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ. 

Тэрбээр, "Хайр минь, амь амьдрал минь, миний сайхан хань минь хүүхдүүдийнхээ сайхан аав минь даанч эрт зуурдаар зүрхний шигдээсээр бурханы орондоо заларлаа.

Энэ богинохон амьдралдаа эр хүн шиг амьдарч хийсэн бүтээсэн зүйлтэй ёстой л зангарагатай эр хүн явлаа чи минь.

Бурхан бидэнд дэндүү хатуу хандлаа. Чинийхээ үргэлжлэл болсон 4 сайхан үрсээ хүний дайтай хүн болгон өсгөн хүмүүжүүлж чинийхээ хийж амжаагүй үйл бүхнийг чадлыхаа хэрээр гүйцэлдүүлж хэний гэргий байснаа мөнхөнд зүрхэндээ нандигнан хадгалж дахин чамтайгаа уулзах өдрөө хоног тоолон хүлээн сууя даа.
Дэндүү их хайранд чинь эрх дураараа ёстой л хайранд умбан амьдарчээ хань минь....

Чи минь сайхан аавтайгаа ханатлаа эрхлээд үлддээ" гэжээ. 

Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.5
    2 цагийн өмнө

    Коронагийн вакцины үлдэц олон залуусыг авч байна.

    Хариулах
  • 202.126.88.83
    3 цагийн өмнө

    Хатуу хорвоо юм даа. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

    Хариулах