Энэтхэгийн “Air India” компанийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийжээ

Zuv.mn
3 цаг 35 минутын өмнө

АНУ-ын Сан Францискогоос Дели хотыг чиглэж явсан Энэтхэгийн иргэний агаарын тээврийн “Air India” компанийн “Боинг 777” онгоц техникийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод ослын буулт хийжээ.

Компани албан ёсны цахим хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.

Мэдээлэлд "Арваннэнгдүгээр сарын 2-ны өдөр Сан Францискогоос Калькуттагаар дамжин Дели хүрэх AI174 нислэгийн Боинг 777 онгоцонд нислэгийн үеэр техникийн асуудал гарсан тул Монголын Улаанбаатар хотод ослын буулт хийсэн. Зорчигчдыг нисэх онгоцны буудал дээр цагаачлалын журмыг дуусгасны дараа зочид буудалд байрлуулах ажлыг зохион байгуулсан. “Air India” компани зорчигчдыг аль болох хурдан Дели рүү тээвэрлэх өөр арга хэмжээ авч байна" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна