АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн улс орнуудад гаалийн татвар ногдуулж байгаа үйлдэл нь хууль эрхзүйн үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Өчигдөр /Монголын цагаар өнгөрсөн шөнө/ болсон эхний хуралдаан /сонсгол/ дээр шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгчдийн олонх нь Цагаан ордны гаалийн татварыг зөвтгөх үндэслэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Трамп гаалийн татвар ногдуулж байгаагаа АНУ-ын үндэсний үйлдвэрлэлийг сэргээж, гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх нөлөөтэй гэж тайлбарлаж буй. Харин Шүүх хуралд гомдол гаргагч талыг төлөөлж суусан бизнес эрхлэгчид Ерөнхийлөгчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, үндэслэлүүдээ танилцуулсан байна.
Гомдол гаргагчид “Улс орнуудын бараа таваарт импортын татвар тогтоох эрх зөвхөн Конгресст хадгалагдана, Ерөнхийлөгч дураараа нэмж хасах эрхгүй” гэж үзэж байгаа юм.
Ямартай ч эхний өдрийн хурлаас харахад, шүүгчид Д.Трампад хүнд асуултууд тавьж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Жишээ нь "Батлан хамгаалах болон үйлдвэрлэлийн баазад заналхийлж байгаа тул улс орон бүрийг тарифтай болгох зайлшгүй шаардлага байсан уу", "Гаалийн татвар нь зарим улс орнуудын хувьд ногдууж болох ч бүх улс орныг хамруулах шаардлагатай гэж яагаад үзсэнээ тайлбарлана уу" гэх мэтээр асуужээ.
Хэрвээ Дээд шүүх тэдэнтэй санал нийлбэл Д.Трампын худалдааны стратеги, түүний дотор дөрөвдүгээр сард анх зарлаж, дэлхий нийтийг шооконд оруулсан өргөн хүрээтэй гаалийн татварын нэмэгдлүүд үгүй болно. Мөн өнгөрсөн хугацаанд импортын татварын нэмэгдлээр төвлөрүүлсэн олон арван тэрбум ам.долларыг буцаах асуудал яригдах юм.
Д.Трампын хувьд, гаалийн татварын асуудал нь зөвхөн өөртэй нь холбоотой биш, улстай, улсын хувь заяа, аюулгүй байдалтай холбоотой гээд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүх хуралд Цагаан ордныг төлөөлж Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар сууж байгаа аж.
Цагаан ордон мөн Дээд шүүх өөрсдийнх нь талд шийдвэр гаргахгүй бол бусад байгууллагуудад хандах болно гэж мэдэгджээ.
"Цагаан ордон үргэлж Б төлөвлөгөөнд бэлтгэж байдаг" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт шүүх хурал эхлэхийн өмнө мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.14
Дэлхийгээр чөлөөлөх дайн явагдаж байна. Монголчууд эхлээд чөлөөлөгдөж дараа нь хөгжил дэвшил өөрчлөлт ирнэ. Тэрнээс Англи Долларын колони байж яаж хөгжих дэвших вэ? Системийн дайн: Украйны дайнаар илэрсэн дэлхийн хуваагдлын цөм мөргөлдөөн Зүгээр нэг дайн уу, эсвэл системийн тулалдаан уу? 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украинд “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг төвлөрүүлсэн дэлхийн хэмжээний хямралд хүргэсэн билээ. Гэвч энэ мөргөлдөөн ердийн нутаг дэвсгэрийн маргаан, эсвэл хоёр орны хоорондын дайнаас хамаагүй өргөн хүрээнд өрнөж буйг одоо дэлхий даяар ухаарч байна. Тус дайн бол зөвхөн Украйн, Оросын асуудал бус, хоёр өөр системийн хоорондын, хоёр өөр ертөнцийг үзэх үзлийн хоорондын, хоёр өөр гео-эдийн засгийн загварын хоорондын сөргөлдөөн болон хувирчээ. Энэ бол системийн дайн, геополитикийн өрсөлдөөн, эдийн засгийн хяналт, валютын ноёрхол, түүхэн эрх мэдлийн дахин хуваарилалт зэрэг олон давхар утга давхарлаж буй олон туйлт ертөнцийн төлөөх зөрчил юм. 1. “Системийн дайн” хэмээх ойлголтын мөн чанар Системийн дайн гэдэг нь тодорхой улс орны хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс давсан утгатай. Энэ нь тухайн цаг үеийн дэлхий дахины эрх мэдлийн бүтэц, нөөц баялгийн хуваарилалт, эдийн засаг, валют, технологи, мэдээлэл, аюулгүй байдал зэрэг бүх түвшний дэг журамд өөрчлөлт хийх гэсэн хүчин чармайлтын илрэл юм. Үүнийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “өрнөдийн ноёрхолт ертөнцийн загвар хэтэрхий нэг талыг баримталсан” гэж шүүмжлэн, “шинэ олон туйлт дэлхий” байгуулахыг зорьж буй мэдэгдлээс харж болно. Украйны дайны цаана яг энэ дэлхийн шинэ бүтэц буюу дэлхийн гео-эдийн засгийн дахин хуваарилалт явагдаж байгаа нь ойлгомжтой болж байна. Системийн дайн гэдэг утгаар энэ дайн бол Орос ба Украйн хоёрынх биш — харин Орос + Глобал Өмнөд vs Барууны системийн гол тоглогчид болох АНУ, Британи, ЕХ-ийн гол элитүүдийн хоорондын сөргөлдөөн юм. 2. Барууны системийн уг чанар: Доллар, НАТО, мэдээллийн хяналт Барууны ноёрхолт системийн үндэс нь дараах гурван баганад тулгуурладаг: • 1) Долларын систем ба санхүүгийн хяналт: 1944 оны Бреттон-Вүүдсийн гэрээгээр үүссэн дэлхийн доллар төвтэй эдийн засгийн тогтолцоо. Олон улсын худалдааны 80 орчим хувь нь доллароор явагддаг бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого дэлхий даяарх инфляци, зээлжих чадварт нөлөөлдөг. • 2) Цэргийн хамгаалалтын багана – НАТО: АНУ тэргүүтэй Барууны цэргийн эвсэл, стратегийн цөм зэвсгийн сүлжээ, 800 гаруй гадаад дахь цэргийн баазууд. АНУ Барууны эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн аливаа дэглэм, улс орон руу цэргийн болон хагас тагнуулын аргаар оролцох механизм. • 3) Мэдээллийн давамгайлал – соёлын хүч: CNN, BBC, Reuters, Associated Press зэрэг медиа гигантуудаар дамжуулан нийт массийн ойлголтыг хянах, үзэл суртлын чиглэл тодорхойлох чадвар. Барууны хэвлэл мэдээллийн “үнэн”-ийг дэлхийн стандарт болгон тулгадаг систем. Энэ гурван тулгуур баганаар дэлхий даяарх түүхий эд, санхүү, геополитикийн шийдвэрүүдийг хянаж ирсэн. Гэвч одоо энэ систем хүнд сорилтод оржээ. 3. Украины дайн – системийн “турбо” хямралын илрэл Орос Украинд цэрэг оруулсан үйлдлийг АНУ болон Барууны орнууд “түрэмгийлэл”, “ардчиллын эсрэг довтолгоо” хэмээн тайлбарлаж ирсэн. Гэвч Оросын хувьд энэ нь “урьдчилан сэргийлсэн” алхам, өөрийн геополитикийн амин чухал бүс нутагт НАТО-г нэвтрүүлэхгүй байх гэсэн стратегийн шийдэл байв. Орос зөвхөн газар нутгийн асуудал хөндөөгүй. Тэдний анхаарал нь Барууны дарангуйлалтай системийг сөрөх, долларын эдийн засгийн хамаарлаас гарах, олон улсын санхүүгийн системийг өөрчлөх, гуравдагч нэрт заазын орнуудыг францын барууны неоколоничлолоос чөлөөлөх, глобализмын хэт төвлөрсөн загварыг задлах зорилготой байв. Дайны хүрээн дэх эдийн засгийн фронт: • Орос руу тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ (санхүүгийн, технологийн, логистикийн хоригууд) нь Барууны системийн өөрийнх нь эмзэг байдлыг ил болгосон. • Дэлхий даяарх хөгжиж буй орнууд хоригт нэгдэхээс татгалзаж, эсрэгээрээ Оросын рубльд суурилсан гүйлгээ, Хятадын юаньд суурилсан зээлийн хэлэлцээрүүд олширч эхэлсэн. 4. БРИКС, Глобал Өмнөд ба шинэ ертөнцийн архитектур Оросын хувьд Украйны дайн бол Барууны тогтолцооны эсрэг “геополитикийн бослого” юм. Энэ бослого зөвхөн Орост бус, БРИКС-ийн бусад гишүүд болох Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, мөн шинэ гишүүд (Иран, Саудын Араб, Египет, Этиоп гэх мэт)-т ч хамаатай. БРИКС-ийн зорилго: • Шинэ дэлхийн банк байгуулах. • Вальютын олонлогт суурилсан олон улсын тооцооны систем бий болгох. • Долларын гадаад давамгайллыг саармагжуулах. • Түүхий эдээр баталгаажсан гүйлгээний систем боловсруул ах. Глобал Өмнөдийн түүхий эдийн дайн: Барууны эдийн засаг хөгжиж буй орнуудын нөөцөд тулгуурладаг ч зах зээлийн үнэлгээ, зээлийн системийг хянадаггүй. Харин БРИКС энэ хяналтыг ухрааж, тухайн орнуудын байгалийн баялгийг дотоод хөгжлийн баталгаанд оруулахыг зорьж байна. 5. АНУ ба Барууны стратегийн доройтол Украйны дайнаар АНУ анх “асар их хүч” харуулах гэж оролдсон ч дараа нь дотоод улс төр, эдийн засгийн дарамтаас болж стратегиа өөрчилж эхэлжээ. Сүүлийн үед гарсан ил тод үйлдлүүд: • АНУ-ын дотоодод Трамп дахин гарч , тусгаарлалт, “Америк нэгдүгээрт” бодлого сэргээд байна. • Пентагон Украйныг шууд батлан хамгаалахаас ухарч, Европ өөрөө ачаа үүрэх ёстой гэж илэрхийлж эхэллээ. • Герман, Франц зэрэг ЕХ-ны орнууд Оросын эсрэг дайн нь тэдний өөрсдийн аюулгүй байдал, эдийн засгийг сүйтгэж байгааг ард түмэн нь ойлгож эбайна. 6. Геополитикийн эцсийн зорилго: Шинэ ертөнцийн дэглэм Украйны дайн бол дэлхийн түүхэн шинэ хуудас нээгдэж буй геополитикийн цэг юм. Энэ бол: • Нэг туйлт дэлхий систем задран унах • Долларын ноёрхлын төгсгөл • Мэдээллийн давамгайллын хяналт суларч, олон үзэл бодлын орон зай тэлэх • Түүхэн колоничлолын үлдэгдэл хэлбэрүүд гео-эдийн засагт задрах • Түүхий эд, ажиллах хүч, хүн ам зүйн нөөц дээр суурилсан Глобал Өмнөдийн бослого Шинэ дэглэм олон туйлт байх бөгөөд тэнд АНУ ганцаар шийдвэр гаргахгүй, дэлхийн санхүүгийн архитектур олон валюттай, олон төвтэй, олон тоглогчтой болно. Дайны чимээгээр дэлхий дахин хувирч байна Украйны газар нутаг дээр өрнөж буй мөргөлдөөн бол зөвхөн орон нутгийн дайн биш, харин түүхэн утгаараа дэлхийн системийн дахин хуваарилалт явагдаж буй томоохон мөчлөгийн эхлэл юм. Дайны цаана гео-эдийн засаг, валют, түүхий эд, эрх мэдэл, соёлын сөргөлдөөн зэрэг давхар фронт өрнөж байна. Энэ бол цэрэг, эдийн засаг, үзэл суртал, мэдээлэл, түүхэн шалтгаантай олон төвт дайны сүлжээ өөрөөр хэлбэл, системийн дайн юм.
Хариулах