Цагдаагийн алба хаагчид живж байсан иргэнийг аварчээ

Х.Есү
2 цаг 55 минутын өмнө

Цагдаагийн алба хаагчид живж байсан иргэнийг аварчээ 

Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 14цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 11дүгээр хороо, Зайсангийн гүүрний хажууд “Туул голд хүн живэх гэж байна” гэх яаралтай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн

Дуудлагын дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэд ахлагч Э.Бат-Очир, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Чулуунбаатар нар цаг алдахгүйгээр голын усанд гарч чадалгүй, амь нас нь эрсдэлтэй нөхцөлд байсан иргэнийг авран гаргасан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна