АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан, Ардчилсан намын лидерийн үүргийг 20 гаруй жил нэр төртэйгөөр гүйцэтгэсэн Нэнси Пелоси 85 насандаа улс төрөөс явж байгаагаа зарлалаа. Тэрбээр намын даргын байр сууриа Хаким Жеффрист өгөхөөр болжээ.
Нэнси Пелоси бол АНУ-даа Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн дараа буюу Төрийн нарийн бичгийн даргаас ч өндөр эрэмбэтэй албан тушаал хашсан анхны эмэгтэй. Камала Харрисаас өмнөх үеийн эмэгтэй улстөрчдөөс хамгийн их амижлтад хүрсэн нь юм.
АНУ-ын нэр хүндтэй улстөрч Томас Д'Алесандрогийн охин тэрбээр бага залуугаасаа улс төрд хөл тавьсан бөгөөд Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нэг болж, 1981 онд Калифорни муж дахь Ардчилсан намын даргаар томилогдож, 1987 онд Конгрессийн гишүүнээр сонгогдсоноосоо хойш төрийн өндөрлөгөөс буугаагүй юм.
Тэрбээр Ардчилсан нам сөрөг хүчин болсон 2007-2011 болон 2019-23 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж, сүүлийн жилүүдэд Д.Трампын гол өрсөлдөгч гэж тооцогдож ирсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна