Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ

Х.Есү
3 цаг 3 минутын өмнө

Энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алдсан байна. 

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна