Японы Ерөнхий сайд Тайванийн асуудлаар БНХАУ-тай дайсагнаж эхэллээ

Zuv.mn
4 цаг 28 минутын өмнө

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн баасан гарагт “Хэрвээ БНХАУ Тайвань цэргийн хүчээр халдан довтолбол Япон улс өөрт нь халдсан гэж үзэж хариу барина” гэж хэлснээс хойш хоёр улсын харилцаа хурцдаад байна.

Гадаад харилцааны яамд нь харилцан мэдэгдэл хийж, БНХАУ-ын нэгэн улстөрч Санаэ Такаичигийн амь настай холбоотой ноцтой мэдэгдэл ч хийгээд амжжээ. Түүхийн ээдрээтэй харилцаа, Тайванийн тусгаар тогтнолын талаарх зөрүүтэй байр суурь зэрэг нь асуудлыг цаашид нэлээд хурцадмал байдалд оруулах өнгө аястай байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Санаэ Такаичи дуулиант мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагийн Парламентын хуралдаанд хэлжээ. Сөрөг хүчний намын нэгэн гишүүн Тайванийн асуудлаар ямар бодлого баримтлах, БНХАУ, Тайванийн харилцаа ямар түвшинд хүрсэн тохиолдолд “Амьд үлдэх” хэмээний аюул занал тулгарсан гэж тооцох талаар асуусан юм байна.

Хариуд нь Санаэ Такаичи “Хэрвээ байлдааны хөлөг онгоц, цэргийн хүч хэрэглэж байгаа бол энэ нь та асуудлыг хэрхэн харж байгаагаас үл хамааран “Амьд үлдэх” нөхцөл байдалд хүргэж болзошгүй” гэжээ.

“Амьд үлдэх” гэдэг нь Япон улс Аюулгүй байдлын хуульдаа 2015 онд нэмэлтээр оруулсан нэр томъёо бөгөөд Японы холбоотнуудад халдах нь Японд халдахтай адил” гэдэг зарчмаар авах арга хэмжээг хэлдэг байна. Тодруулбал, хуульд заасан нөхцөл байдал үүссэн бол Японы улс батлан хамгаалах хүчнээ ашигдах боломж бүрддэг байна.

С.Такаичиг ингэж мэдэгдсэний дараа БНХАУ-ын Гадаад харилцааны яам эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, Санаэ Такаичигийн мэдэгдлийг “Аймшигтай” гэж нэрлэжээ.  

Ингээд зогссонгүй, Осака хот дахь БНХАУ-ын консул Сюэ Цзянь Х платформд бичсэн С.Такаичигийн мэдэгдлийг хуваалцахдаа “Ийм бодол тээж яваа бохир толгойг таслах ёстой” гэж тайлбар бичин шуугиан тарьсан аж. Тэрбээр дараа нь уг мэдэгдлээ устгасан бол  Санаэ Такаичи өөрийгөө улсынхаа уламжлалт батлан хамгаалах бодлогын дагуу л үг хэлсэн гээд үгээ буцаахаас татгалзжээ.  

Шинзо Абэгийн Либерал нам цэргийн бодлого явуулахыг ямагт эрмэлзэж ирсэн. Үхэл нь хүртэл өмнө нь давж чадахгүй байсан Үндсэн хууль өөрчлөх босгыг давахын тулд болсон гэдэг таамаг бий. Тиймээс Шинзо Абэгийн дотнын хүн Санаэ Такаичи Ерөнхий сайд болсон нь БНХАУ-д таатай хандаагүй. Санаэ ч АНУ-тай ойр байхаа илэрхийлж, Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэн БНХАУ-ыг түгшээсэн нь Тайванийн асуудлаар ийнхүү үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.79
    32 минутын өмнө

    Хятад шиг хүчиндээ эрдэж, оодорч байгаа улс алга. Гэвч өөрийгөө агуу гүрэн болсон гэж дэмийрч буй Хятадын армийн жинхэнэ үнэнийг илчилсэн бичлэг Тайванийн ТВ-ээр гарсан нь дэлхий даяар шуугиан тарив. Тайванийн ТВ-ээр Энэтхэг-Хятадын хилийн мөргөлдөөнтэй бүс рүү ачигдаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ цэргүүд бүгд цухиралдан уйлж буйг харуулжээ. Энэ нь Хятадын армийн цэргүүд сэтгэл санааны хувьд асар сул дорой, байлдааны ажиллагаанд орох ямар ч чадваргүй байгааг илчлэв. Хятад нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улс бөгөөд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулж, зэвсэг техникээ шинэчилж байна. Гэвч цэргүүд нь ийм сул дорой байвал ямар ч арми дайнд ялах боломжгүй аж. Өнөөдөр орчин үеийн технологи бүхий зэвсэг техник улам чухал болж байгаа хэдий ч явган цэргийн хүчгүй бол тулалдаанд ямар ч арми нэг алхам урагшилж чадахгүй. Хятадын цэргүүд яагаад ийм сул дорой байгааг өнөөдөр шинжээчид ингэж тайлбарлаж байна. Юуны өмнө хятад цэрэг хэзээний сул дорой бөгөөд тоогоор дайснаасаа 10-20 дахин олон болсон үед л зориг орж тулалдаанд ордог аж. Эртний Хятадын дайтах урлагийн багш Сүнз гэгч дайснаа ялах итгэлгүй бол бүү тулалд гэж сургасан аж. Үүнээс гадна Хятадын "нэг хүүхэд" бодлогоос болж хятад эрэгтэй хүүхдүүд эрх танхи өсөж хатуужилгүй болжээ. Одоо айлын ганц хүүхдүүдийн бүхэл бүтэн үе цэрэгт алба хааж байгаа бөгөөд тэд жинхэнэ тулалдааны талбарт зэвсгээ хаяж зугтахад бэлэн байгааг Африкт болсон нэгэн үйл явдал харуулсан аж. НҮБ-ын шугмаар Африкт энхийг сахиулж буй хятад цэргүүдийн хуран руу зэвсэг муутай таавчигтай дээрэмчид довтлоход хятад цэргүүд хамаг байдаг юмаа орхин санд мэнд зугтаж, дээрэмчдэд хуаран болон хүүхнүүдээ олзлуулж, дэлхий даяар гутамшиг болж байжээ.

    Хариулах
  • 202.9.46.79
    30 минутын өмнө

    АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ. Сүүлийн үед хятадууд өвөл зунгүй Монголд олноороо оршин суух болсон байна. Автобусанд суухаар л баахан шаагилдсан хятад залуус хүүхдүүдийн дунд ордог боллоо, урьд нь арай ч ийм байгаагүй юм даа гэж иргэд ярилцдаг болов. Хятадууд бөөнөөрөө оршин суудаг хаус хотхон, тансаг орон сууцны блокууд бий болсныг ч иргэд ярьж байна. За тэгээд УБ-ын төв, зах гэлтгүй дүүрэг бүрд хятадууд олноороо оршин суух болжээ. Энэ нь Монголын эрх баригчид нам харгалзахгүй хятадуудтай нэг хөнжилд орж, эдийн засгийн гол салбаруудаа, бүр малын махаа хүртэл тэдний эрхшээлд оруулж, Хятадын мега төслүүд хэрэгжүүлэх нэрийн дор олон гэрээ хэлэлцээрүүд хийж, хятадын зээл тусламжийг баруун солгойгүй авч байгаатай холбоотой. Энэ байдлаараа Монгол улс Зүүн Өмнөд Азийн хятад хүн ам бүхий улсууд шиг болж, хятаджих нь тодорхой. Гэхдээ монголчууд минь бүх зүйл дууслаа гээд итгэл найдвараа алдах болоогүй байна шүү. Оруулж ирсэн бол гаргаж бас болдгийг түүх гэрчилнэ. Тэгээд ч цаана чинь яг одоо ийм асуудалтай тулгарч буй Японы ард түмэн тэмцээд амжилтад хүрч эхэлж байна шүү! Сүүлийн жилүүдэд хятадууд Японд бизнес хийж, орон сууц худалдан авч олноороо суурьшиж байгаа юм байна. Хятадууд Японд үл хөдлөх хөрөнгө, амралтын газруудыг олноор худалдан авч, үйлчилгээний бизнес хийдэг болжээ. Тухайлбал, хятад бизнес эрхлэгчид Япон даяар 67 амралтын газрыг худалдаж авсан байх юм. Японд зорчсон монголчууд хүртэл сүүлийн үед хятадууд хаа сайгүй болсныг ярьж байна. Японы Токио, Осака зэрэг хамгийн том хотуудад орон сууцны гол худалдан авагчид нь хятадууд болжээ. Хятадууд Японд худалдаж авсан орон сууцандаа ирж очин амьдардаг болсон төдийгүй олноороо суурьшиж, хүүхдүүдээ ч сургуульд явуулдаг болсон. Сүүлийн үед хятадууд мөнгөтэй болсон тул дундаж давхаргын хятадууд хүртэл Японд орон сууц худалдаж авахад асуудалгүй болсон байна. Японы цагаачлалын мэдээгээр Японд амьдарч буй хятадуудын тоо 870 мянгад хүрсэн бөгөөд 2026 онд 1 сая болох төлөвтэй байна. Гэхдээ япончууд дайчин, ухаантай ард түмэн. Японы иргэд хятадууд олноор суурьшиж буйг эсэргүүцэж тэмцэж эхэлсэн төдийгүй эрх баригчид нь иргэдийнхээ эсэргүүцлийн харгалзан цагаачлалын бодлогоо өөрчлөх гэж байгаа талаар мэдээлж байна. Наад зах нь япончууд бизнес хийх гэж буй гадныханд оршин суух ангиллын визээ эрс чангаруулах гэж байна. Одоогийн зохицуулалтаар Японд бизнес эрхлэхээр 5 сая иений хөрөнгө оруулсан гадны иргэдэд 5 жилийн виз өгдөг байсан бол ирэх 10 сараас босгоо өндөрсгөж 30 сая иен болгож чангаруулах гэж байгаа гэнэ. Гэхдээ л хятадууд энэ хэмжээний мөнгө асуудал биш тул мөнгөн бус өөр хатуу шалгуурууд тавигдах юм байна. Цаашдаа Японы иргэдийн дунд гадныхан болон хятадуудын цагаачлалыг хязгаарлах улс төрийн хүчин хүчээ авч, Хирана гэдэг улс төрч бүсгүй манлайлж иргэдийн дэмжлэгийг авч байгаа аж. Өнөөгийн эрх баригчид ч ард түмний дэмжлэгийг алдаж цагаачид оруулна гэж хэлсэн Ерөнхий сайд нь тэр дорхноо огцорсон. Өнөөгийн эрх баригчид хятадуудтай нэг хөнжилд орсон тул Монголд хятадууд суурьших явдал улам нэмэгдэх байх. Гэхдээ ард түмэн хятадуудын халаасанд орсон авлигачдаас салж байгаад, Монголын чиглэсэн хятадуудын их нүүдлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж, Японы жишгээр визний шалгуураа эрс өөрчилж, бас орон сууцыг гадаад иргэд худалдахыг хориглож, зөвхөн түрээслэдэг болох зэргээр том асуудлыг шийдэх боломжтой байна.

    Хариулах
  • 202.9.46.79
    25 минутын өмнө

    Хятад улс Тайванийг “Хятадын салшгүй хэсэг” гэж үздэг бөгөөд нэгдмэл зорилгоо нээлттэй илэрхийлдэг. Гэвч Тайвань нь тусгаар тогтносон улс мэт үйл ажиллагаа явуулж, АНУ болон барууны холбоотнуудын дэмжлэгийг авдаг. Энэ нь Хятад–АНУ-ын зөрчилдөөнд хамгийн эмзэг цэг болж байгаа. Хятад Тайвань руу дайрвал АНУ, Япон, Филиппин, Австрали зэрэг орнууд оролцож болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн томоохон зөрчил буюу III дайны галын нэг талбар болж мэднэ.

    Хариулах