81 настай жүжигчийн О Ён Сугийг бэлгийн хүчирхийллийн хэргээс цагаатгажээ

С.Гандэлгэр
4 цаг 22 минутын өмнө

Netflix-ийн “Squid Game” цувралд тоглосон жүжигчин О Ён Су-гийн бэлгийн хүчирхийлллийн хэргийг хааж, цагаатгах шийдвэр БНСУ-ын шүүх мягмар гарагт гаргажээ.

БНСУ-ын Сувон хотын шүүгчдийн бүрэлдэхүүн прокурорын гаргасан нотлох баримт нь түүний гэм бурууг нотлоход хангалтгүй гэж үзсэн байна. Одоо 81 настай түүнийг 2017 онд нэгэн жүжигчин эмэгтэйг тэврэх, гараас нь барих, хацар дээр нь үнсэх зэрэг ёс бус үйлдэл гаргасан хэмээн буруутгаад байсан юм. 

Мягмар гарагт болсон шүүх хуралдаанаас гарахдаа “ шүүх ухаалаг шийдвэр гаргасан” хэмээн талархал илэрхийлжээ.  Харин нөгөө талд хохирогч эмэгтэй шүүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх идэвхтнүүд энэ шийдвэрийг шүүмжилж байгаа талаар The New York Times мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна