Хүзүүнд заазуур тулгаж бусдын автомашиныг дээрэмдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон илрүүлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт автомашиныг маань хүн аваад явчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, тухайн иргэний хүзүүнд нэр бүхий иргэн согтуурсан үедээ заазуур тулгаж приус маркийн автомашиныг нь дээрэмдэж зугтаасан байна.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна