Тагнуулынхан хууль бусаар хил гарах гэж байсан их хэмжээний алтыг илрүүлж зогсоожээ

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. 

Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025.11.14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм.


Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Тухайлбал зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.72
    1 цагийн өмнө

    Гаалийн байгууллагууд ажлаа хий!!!!

    Хариулах
  • 202.131.229.50
    1 цагийн өмнө

    Pizdriiis diildehgvi baychuud boltsonldooo

    Хариулах
  • 202.9.47.21
    2 цагийн өмнө

    Нүүрсний хулгайгч ч илрүүлээ.

    Хариулах
  • 103.229.123.212
    2 цагийн өмнө

    ИЛРҮҮЛЭЭД байна. ЗӨВ. ТЭР их доллар, АЛТ гаргагч нарыг нуулгүй зарлаач.

    Хариулах