ОХУ-д шатахууны үнийн өсөлтийг хүчээр барих санал гарчээ

Х.Батсайхан
4 цаг 30 минутын өмнө

ОХУ-ын “Шударга Орос” намын дарга Сергей Миронов шатахууны үнийг тодорхой хугацаанд тогтмол хэмжээнд хязгаарлах санал гаргалаа.

С.Миронов шатахууны үнийг ирэх оны аравдугаар сарын 1 хүртэл тогтмол хэмжээнд барих нь бүс нутагт ялгаатай байдлаар явагдаж буй үнийн өсөлтийг хязгаарлан барих, тариалалт, ургац хураалтын үеэр бий болдог хомсдлыг давахад нэмэртэй гэж үзэж буй аж. Тэрбээр энэхүү саналаа Ерөнхий сайд Михайл Мишустинд хүргүүлжээ.

2025 онд ОХУ-ын 47 мужид шатахууны үнэ 2.6-гаас 10.2 хувиар өссөн юм. Хамгийн ихээр өссөн нь Севастополь бөгөөд шатахууны дундаж үнэ 78.26 рубльд хүрчээ. Камчаткад 76.91, Сахалинд 76.71 рубль байгаа нь ОХУ-даа хамгийн өндөрт тооцогдож байна. 

Үүний өмнө ОХУ-ын Төв банкны захирал Эльвира Набиуллина төр үнийн өсөлтийг хязгаарлах чадамжтай гэж мэдэгдсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна