“Санхүү авна” гэх зар тавьж бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүллээ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

“Санхүү авна” хэмээн зар тавьж, бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал Д.О, Л.Б нар нь нэр бүхий эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг нь далимдуулан, цахим орчинд “санхүү авна” гэсэн зар байршуулан биеийг нь үнэлүүлж, саун массаж нэрийн дор биеэ үнэлэх газар байгуулсан, орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1,2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба мэдээллээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна