Х.Жангабыл: Жилийн хугацаанд шаргуу ажиллаж 308 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгалаа

С.Гандэлгэр
2 цаг 50 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Жангабыл өөрийн цахим хуудастаа улсын төсөв батлагдсантай холбогдуулан ирэх онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудыг танилцууллаа. 

Тэрбээр энэ талаар "УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн С.Зулпхарын хамт бид аймагтаа нэн хэрэгцээтэй байгаа, зураг төсөв нь бэлэн болж хуулийн шаардлага хангасан ажлуудыг 2026 оны төсөвт тусгахаар 2025 оны төсөв батлагдсаны араас жилийн хугацаанд шаргуу ажиллаж 308 орчим тэрбум төгрөгийг суулгалаа.

Ажилдаа хариуцлагатай хандаж, зураг төсвийн бэлтгэлийг маш сайн хангаж, жилийн хугацаанд нэг баг болж ажилласан сумын Засаг дарга нар болон аймаг, сумдын төлөөлөгч нартаа талархаж байгаагаа мөн онцолъё.

Аймгийн төвд аялал жуулчлал, спортын цогцолборын барилга, Булган, Дэлүүн суманд шинэ гүүр, Алтанцөгц, Алтай суманд хүүхдийн цэцэрлэгийн барилга, Баяннуур суманд дотуур байрны барилга, Алтанцөгц, Ногооннуур суманд дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл зэрэг орон нутгийн хөгжилд чухал шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд тусгагдлаа" хэмээв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна