Г.Дамдинням: ОХУ найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны дутагдалд оруулахгүй

Х.Батсайхан
3 цаг 16 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахуун түгээс станцуудад үүсэж буй ачааллын талаар тодрууллаа.  

Тэрбээр бидний асуултад "ОХУ найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны дутагдалд оруулахгүй гэсэн. Дизель түлш болон АИ92 шатахууныг ОХУ-ын талаас хангалттай нөөцөөр хангаж байна.

Шатахуун түгээх станцуудыг шөнийн цагаар цэнэглээд өдөртөө хүрдэг байсан бол одоо өдрийн цагаар ч цэнэглэж байгаа тул аюулгүй байдлаа хангахыг нийт хөдөлгөөнд оролцогчдоос хүсч байна" гэж хариуллаа. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.130
    1 цагийн өмнө

    Батлагдаж тогтоогдсон байгалийн баялгийн нөөцөөрөө ОХУ дэлхийд 1- р байранд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр байгаа юм билээ. Дэлхийн хийн түлшний 20- ын нөөц...алтны ,алмазны г.м нийт 75 их наяд.$ ийн нөөцтэй юм байна. 2- т АНУ нь 45 их наяд $ ийн нөөцтэй...

    Хариулах