Өвөрмонголд тэмээчдийн их нүүдэл эхэллээ

Х.Батсайхан
3 цаг 27 минутын өмнө

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны малчид өмнө зүгт хийх жил бүрийн уламжлалт нүүдлээ эхлүүлжээ.  

ӨМӨЗО-ын малчид өвлийн улиралд илүү зөөлөн дулаан уур амьсгалтай өмнө зүг рүү нүүдэллэж, тэндээ өвөлждөг. Нүүдлийн өмнө сул тавьсан тэмээдээ цуглуулж хураадаг бөгөөд энэ үеэр тэмээний тооллого ч болдог аж.

Тиймээс малчид тэмээгээ цуглуулж, тооллого болох Алшаа аймагт хэдэн зуу, мянгаар тоологдох тэмээний бөөгнөрөл бий болжээ.  

ӨМӨЗО нь хоёр бөхт тэмээнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог бөгөөд 168,000 тэмээтэй. Харин нэгдүгээрт Монгол Улс ордог бөгөөд өнгөрсөн онд 480.6 мянган тэмээ тоолуулж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна