Японд баавгай хүн барьсан тохиолдол огцом өсжээ

Х.Батсайхан
2 цаг 54 минутын өмнө

Японд бор баавгай хүн рүү дайрах тохиолдол энэ жил урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ.

Тус улсын Байгаль орчны яамны мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд баавгайн халдлагад өртөж гэмтсэн хүмүүсийн тоо 196-д хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Мөн хугацаанд 13 хүн баавгайн халдлагад өртсөний улмаас нас барсан нь мөн л өмнө нь байгаагүй ажээ.  

Зөвхөн өнгөрсөн сард л баавгайн дайралтад өртөж 88 хүн гэмтсэн нь есдүгээр сарынхаас хоёр дахин их байгаа аж.  

Акита, Ивате, Фукушима мужуудад халдлага хамгийн их гарсан, нөхцөл байдал хамгийн хүнд байна. Засгийн газар тусгай зөвшөөрөлтэй анчдыг татахын тулд хотын захиргаанд санхүүгийн болон ложистикийн дэмжлэг үзүүлэх зэрэг хариу арга хэмжээ авсан бөгөөд цагдаа нарт аюултай махчин амьтдыг устгахын тулд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтүүдийг хуульд оруулж баталжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна