АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаж донтон Жеффри Эпштейний хэргийн материалыг ил болгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Жеффри Эпштейн нь насанд хүрээгүйчүүдийг биеэ үнэлэлтэд уруу татдаг, бусдад зуучилдаг байсан хэрэгт буруутгагдаж шоронд ял эдэлж байхдаа амиа хорлож нас барсан тэрбумтан юм. Тэрбээр хууль бус хэрэгтээ нэр алдартай олон хүнийг татан оруулсан нь тогтоогдсон бол түүнээс ч олон хүн оролцсон байж болзошгүй гэж хардаггдаг.
Хардлагад өртөгсдийн дотор Д.Трамп өөрөө ч байдаг тул ийнхүү хэргийн матераилуудыг ил тод болгохоор болжээ. Түүнийг Ж.Эпштейнтэй танил, муу хэргээрээ ч холбоотой гэдэг мэдээлэл цөөнгүй гардаг бол улстөрч өөрөө харин өрсөлдөгч Ардчилсан намын маш олон нөлөө бүхий хүн Ж.Эпштейний хэрэгт холбоотой гэж харддагаа илэрхийлсэн байдаг.

Жеффри Эпштейнийг дээр дурдагдсан жигшүүрт хэргийнх нь улмаас 2019 оны 7-р сард баривчилж, хүүхдийн наймаа, насанд хүрээгүй хүмүүсийн дунд биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэргээр ялласан. Сарын дараа тэрээр шоронгийн өрөөндөө нас барсан байдалтай олдсон байдаг. Албаныхан нас баралтын шалтгааныг амиа хорлолт гэж үзэн мөрдөн байцаалтыг хаасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна