НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 30 хоног саатуулагдсан боловч хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Тэр “эхнэр болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан.
Гэвч Б.Эрдэнэсүх эхнэр хүүхдүүдтэйгээ хуурамч дугаартай автомашинтай замд нь таарч, зам дээр шахах, мөргөх гэж оролдсон талаар түүний эхнэр О.Нарангарав цахим хаягтаа бичжээ.
Тэрбээр, "Айж байна. Бишээгийн Эрдэнэсүх нь аравдугаар сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон. Гэвч хугацаанаасаа өмнө, аравдугаар сарын 30-нд “надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан.
Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ гаальтай "Highlander" маркийн автомашин дээр хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна.
Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох, хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх, ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна.
Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн Бишээгийн Эрдэнэсүхтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.246
TSaanaas n tegeed ug gej horihoos sullad yvuulsan ym bish uu ? unuu eh ,uriin tuluu dugarch hamgaaldag baiguullaguud ene uduruuded ugaartaad nam boloo yu !
Хариулах103.57.92.180
Цагдаа гэж бн уу ажлаа хийгээч новшнуудаа эрх мэдэлтнүүдийн өмнө гөлөг царайлчихаад ядарсан арддаа нээх том том хууль ярьсан ямар ч чадваргүй гөлөгнүүд
Хариулах