Галактикийн өөр хэсгээс Нарны аймагт орж ирсэн 3I/ATLAS объект сүүлт од болохыг тогтоожээ

Х.Батсайхан
3 цаг 49 минутын өмнө

Нарны аймагт галактикийн өөр хэсгээс орж ирсэн 3I/ATLAS объект нь сүүлт од болохыг тогтоожээ. АНУ-ын Сансар судлалын нийгэмлэг /НАСА/-ийн орлогч дарга Амит Кшатрия энэ талаар мэдээллээ.

Сүүлийн үед энэхүү объектын талаар олон янзын мэдээлэл, цуу яриа гарч байгаа боловч энэ бол сүүлт од гэж тэрбээр хэлсэн байна. Энэхүү объектын талаар нэг бус эрдэмтэн “3I/ATLAS нь сүүлт од шиг биш, сансрын хөлөг шиг хөдөлж байна” гэж мэдэгдээд байсан юм.

Мэдээллийн үеэр Амит Кшатрия Сансар судлалын нийгэмлэгийн түүний дотор хамгийн том HiRISE дуран авайгаар авсан, өмнө нь олон нийтэд дэлгээгүй гэрэл зургуудыг харуулсан байна. Мөн сүүлт одны байрлал, замыг нарийвчлан тогтоох боломж одоогоор бүрдээгүй ч дэлхийд аюул учруулахгүй гэжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна