Улаанбаатарт 1-3 градус хүйтэн байна

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -1...-3 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -2...-4 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -2...-4 градус хүйтэн байна.

 

05.00 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна