​Г.Лувсанжамц: Өвлийн хүйтэнд урт хугацаагаар амраад зун хичээллэдэг болох нь зөв

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

Ханиад томууны дэгдэлтээс хамаарч эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Ханиад хүрсэн хүүхдүүд хүндэрч, хичээл сургуулийг амраах асуудал ч хөндөгдөж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Өвлийн хүйтэнд урт хугацаагаар амраад зун хичээллэдэг болох нь манай улсын хувьд тохиромжтой. Хойд Европын орнууд ч энэ жишгээр явдаг. Эрүүл мэндийн сайд коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй гэж огцом амлалт өгсөн. Биелүүлж чадахгүй амлалт бол худал хэлсэн үг болдог. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 500 гаруй хүүхдүүд очиж ор гаргасан мэдээлэл байна. Эрүүл мэндийн яам зөв бодлогоор ажилламаар байна. Аав ээжүүд хүүхдүүддээ маск зүүлгэж гаргахыг уриалж байна. Шинжлэх ухаанд итгээсэй гэж хэлмээр байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна