“SKYMEDIA” корпорацийн шинэ төсөл "The Trauma" ОАУСК нээлтээ хийлээ

С.Гандэлгэр
1 цаг 15 минутын өмнө

 “Skymedia” корпорацын шинэ төсөл болох “THE TRAUMA” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн тус киног GoPlus, SKYmedia -н видео сангаас болон бямба гараг бүр Central TV-ээр үзэх боломжтой юм. 

Өнөөгийн нийгэмд асуудал дагуулж буй “донтолт” түүнээс үүсдэг “траумаг” бодит үйл явдлаас сэдэвлэн баяжуулж туурвисан нь онц сонирхолтой. Тэртээ 14 жилийн өмнө гарсан зүрх эмтрэм хэрэг хүн бүрийн сэтгэлд “ТРАУМА” болон үлджээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн шаналлаас хоромхон зуур ч гэсэн холдох цорын ганц арга нь мансуурал хэдий ч эцэс сүүлдээ донтолт болон хувирна.
“THE TRAUMA” ОАУСК-ны найруулагчаар Оргодолын Цэгмэд ажилласан бол, гол дүрд Ж.Жамъянсүрэн, М.Наранмөнх, Г.Алтандуулга, Г.Отгонцэцэг, Д.Бямбацогт, А.Өлзийсайхан, Б.Болд, Л.Гантулга, О.Хонгорзул, Б.Хунцэнгүүн, А.Номин-Эрдэнэ, Э.Уянга нар тогложээ. 

Тус уран бүтээлийн талаар найруулагч О.Цэгмэд "Тус киногоор донтолт гэр бүл, амьдралд хэрхэн нөлөөлдгийг хөндөн харуулахыг зорьсон. Хүн бүрд жижиг, том гэлтгүй асуудал байдаг. Харин түүнийгээ нууснаар асуудал улам томорч, хуваалцсанаар шийдэл олддог. Тэгвэл “The trauma” кино танд энэ бүхнээ хуваалцах боломжийг олгоно. Киноны гол болон туслах дүрд 25 орчим уран бүтээлч, харин арын албанд 60 гаруй уран бүтээлч ажиллаж уг киног ийнхүү үзэгчдийн хүртээл болгоод байна" гэсэн юм. 

“The trauma” олон ангит уран сайхны кино нь нийт 8 ангитай бөгөөд эхний дөрвөн анги нь аль хэдийн GoPlus болон SKYmedia -н видео санд байршаад байна. Харин долоо хоног бүрийн Бямба гараг бүр Central TV-ээр нийт үзэгчдийн хүртээл болох аж. 
Сэтгэл зүйн драм төрлийн энэ киног 18-аас дээш насныханд зориулсан. Хэрэв хүүхдүүд үзэх бол эцэг, эхтэйгээ хамт гэр бүлээрээ үзэхийг уран бүтээлчдийн зүгээс зөвлөсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна