Яармагт 74 настай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн тухайн иргэн гарцгүй газраар зам гарч байсан талаар холбогдох албаныхан мэдээллээ. Хэргийг ТЦА-нд шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.199
Гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан иргэний буруу. Хааяа ч жолооч нараа өмгөөлж байх хэрэгтэй. Өглөөний 06 цаг 30 мин. Хөдөлгөөн сийрэг. Үзэгдэх орчин ч тийм сайн тодроогүй. Жолооч мэдээж хурдтай л явсан байх.
Хариулах