Дундговь аймгийн Засаг даргын дэмжлэгээр Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн мэс заслын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгч байна.
Засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр үзлэгийн явцтай биечлэн танилцаж, иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аймаг орон нутгийн зүгээс цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

2025 оны 11-р сарын 29, 30-ны өдрүүдэд үзлэг хийх бөгөөд урологи, эмэгтэйчүүд, проктологи (шулуун гэдэс), зүрх, судасны мэс засал, ерөнхий мэс засал (элэг, цөс, нойр булчирхай, ходоод) зэрэг чиглэлээр үзлэг хийж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна