Онцгой байдлын алба хаагчид 31 хүний амь насыг авран хамгааллаа

Х.Есү
1 цаг 58 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 62 нь обьектын гал түймэр, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна