Э.Санаа: Би өөрөө Олимп, дэлхийн аварга болж чадаагүй ч шавь нар маань чадна гэж итгэдэг. Шавь нараа битгий буруу замаар яваасай, сайн ааж ээж, зөв хүн болоосой л гэж хүсдэг.
Түүний ахтайгаа хамт ажиллуулдаг “Radiance” боксын клубт боксоор хичээллэдэг хүүхдүүдийн 60 хувь нь үнэгүй хичээллэдэг. Э.Санаагийн зүгээс шавь нараа заавал тамирчин болох албагүй, сайн хүн, сайн аав ээж болоорой гэж захидаг. Заримдаа хүүхдүүд нь багш нарынхаа гэрт хонодог гэнэ. Мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой айлын хүүхдүүдийг клубтээ үнэгүй хамруулдаг.
“Radiance” боксын клуб нас насны улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсдаа тэргүүлдэг. Гэвч тогтмол бэлтгэл хийх заалгүйн улмаас таван жилд 6 удаа заал сольжээ.
Тиймээс “Radiance” боксын клуб дэмжлэг үзүүлэх спонсор байгууллага хайж байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргатай болоход ойрхон байгаагаа хэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна