МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхөөр Ерөнхий сайд уулзсан талаар өөрөөс нь тодрууллаа.
Эрдэнэс Монгол компаниас МИАТ компанийн үндсэн үйл ажиллагаа дээр анализ хийсэн. Энэ дүгнэлт нь 2025 оны есдүгээр сарын 1-нийг хүртэлх гуравдугаар улирлын тайланг авч хэлэлцэж байгаа.
Энэ жил компанийн үндсэн нөхцөл байдлын хувьд, санхүүгийн хувьд хүнд зүйлүүд байна. Түүнийг үгүйсгэхгүй. Энд ямар шалтгаан байна вэ гэхээр, өнгөрсөн жилийн хугацаанд ОХУ-аас авч байсан шатахууны үнэ энэ жил 1300 орчим доллар болчихсон байгаа. Мэдээж үүнтэй холбоотой зардлууд өсөж таарна.
2021 оноос хойш МИАТ компани таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар 10 онгоцтой үйл ажиллагаагаа явуулж байна. Орон тоо батлагдсан тооноос айхтар хэтэрсэн зүйл байхгүй.
Эдгээр асуудал дээр хариуцлага тооцох асуудал яригдсан. Гэхдээ энэ хариуцлага тооцох асуудал нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.
Энэ асуудлаас үл хамааран би сүүлийн нэг сар гарны хугацаанд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ тавиад байгаа. Олон нийтийн хардаж байгаа шиг дарамт шахалт байхгүй. С.Бямбацогт сайд 2022-2024 онд ажиллаж байсан. МИАТ компани дээрх өөрчлөлтийг бид хоёр хамтраад л хийж байсан. Хаа байсан З.Мэндсайхан гишүүнийг оролцуулаад яриад байх шиг байна. Бид нэг нутгийнх, зүгээр л харилцаатай байдаг. Намайг шахаж шаардсан зүйл байхгүй.
2001 онд жилд 2500 нислэг хийдэг байсан бол одоо 4500 нислэг хийдэг болсон. 700 мянган зорчигч үйлчлүүлдэг байсан бол 2.2 сая болж нэмэгдсэн байна. Бид 500 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол одоо их наяд болсон. МИАТ ТӨХК агаарын тээврийн салбарын 50 хувийг эзэлдэг. Цаашид үйл ажиллагаагаа өсгөхийн тулд транзит нислэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ковидын үед 3800 зорчигчийг транзитаар тээвэрлэж байсан бол одоо 50 мянган зорчигч тээвэрлэж байна. Транзит бол агаарын салбарын эдийн засгийг тэлэх нэг боломж юм байгаа юм. 3.5 сая хүн амтай улсын 2.2 сая зорчигчийг тээвэрлэнэ гэдэг бол зах зээл нь ханачихаад байна, таазандаа тулчихаад байна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.69
buzar hulgaichuudiin neg baisan bn shuu
Хариулах