Цогтцэций-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад төлөвлөгөөт үзлэг хийлээ

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг компанийн эзэмшлийн Цогтцэций–Зүүнбаян болон Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Үзлэгийн хүрээнд өртөө, зөрлөг, анги, нэгжүүдийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөн болон сэлгээний аюулгүй байдал, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдлын түвшинг иж бүрнээр шалгав.

Ажлын хэсэг Цогтцэций, Тавантолгой өртөөнд ажиллах үедээ ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг компанийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаар болов.

Үзлэгийн дүнд үйл ажиллагааны зохион байгуулалт, аюулгүй байдлын түвшин, техник ашиглалтын бодит нөхцөл байдалд үнэлгээ хийж, хэрэгжилтийг хангах үүрэг чиглэлийг холбогдох нэгжүүдэд өгсөн бөгөөд үзлэг төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна