​ В.Зелинський: В.Путинтай газар нутгийн талаар ярихаас жийрхэж байна

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

АНУ, Украины төлөөлөгчид ОХУ-тай байгуулах энхийн төлөвлөгөөний асуудлаар Флоридад хоёр өдрийн хэлэлцээр хийж дууслаа. Талууд АНУ дангаар боловсруулсан, ОХУ-Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулах тухай 28 зүйлт төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

Өмнөх төлөвлөгөөг Украинчууд ОХУ-ын талыг барьсан байна гэж үзсэний дараа талууд хэлэлцээрээ эхлүүлсэн юм.

Энэ удаагийн хэлэлцээрийн тухайд, өмнө нь үргэлж “нэг завин дээр” байсан Баруун Европыг АНУ хэлэлцээрээс шахан гаргасан дүр зурагтай явагдаж буй. Харин Украинчууд Баруун Европынхны зөвлөгөөг эхнийн хэлэлцээрт ашиглах хандлагатай байна. Баруун Европ ч гэсэн, тухайлбал Франц улс ОХУ-Украины энхийн хэлэлцээрт Европын оролцоог хангахыг уриалсаар байна.

Флоридад болсон хоёр өдрийн хэлэлцээрийн дараа Цагаан ордон хэлэлцээрийг “Үр дүнтэй болсон” гэсэн бол Украины Ерөнхийлөгч В.Зелинський ОХУ-тай хийх хэлэлцээрийн гол зорилго бол БУкраины тусгаар тогтнолыг хадгалах, аюулгүй байдлыг баталгаажуулах” гээд харин ОХУ Донбасс хавийн бүс нутгуудыг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа учраас газар нутгийн асуудал л ярилцлахад хамгийн хэцүү сэдэв гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.28
    25 минутын өмнө

    Жийрхээд байлгүй шууд өгөөд Еврейн улс руугаа зугтаа. Угаасаа укр. гэж байхгүй Оросын бүр цаашилбал Алтан ордны газар нутаг шоо.

    Хариулах