Украинд энхтайван тогтоох эцсийн хэлэлцээрийг Москвад явуулахаар төлөвлөж байна

Zuv.mn
2 цаг 9 минутын өмнө

АНУ, Украины төлөөлөгчид Украинд энх тайван тогтоох 28 зүйлт төлөвлөгөөг өөрчлөх асуудлаар хоёр ч удаа уулзалт хэлэлцээр хийгээд байгаа билээ. Төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн агуулга нь АНУ-аас санаачилсан 28 зүйлт төлөвлөгөөг өөрчлөх асуудал байсан тул хэлэлцээрийг Москва хүлээж вах эсэх талаар том эргэлзээ үүссэн. Энэ эргэлзээ одоо ч хэвээр буй.

Тэгвэл АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф өнөөдөр Москвад Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар болжээ. Уулзалтад Д.Трампын хүргэн, олон улсын асуудлаар мэргэшсэн Жаред Кушнер мөн оролцох сурагтай. Украины талаас тавьсан саналуудыг хүлээж авах эсэхийг энэ уулзалтаар хэлэлцэж шийдвэрлэх төлөвтэй байна.

Одоо байгаа нөхцөл байдлын хувьд, Вашингтон, Киев аль аль нь талууд асуудалд нухацтай хандаж, ахицтай байгааг хүлээн зөвшөөрч буй ч Украины Ерөнхийлөгч В.Зелинський зарим асуудал, ялангуяа газар нутаг шилжүүлэхтэй холбоотой асуудал маш хүнд байгааг мэдэгдэл болгондоо хавчуулж байгаа юм. Одоогоор Украин улс ОХУ-ын хяналтад байгаа газр нутгийнхаа талаар хүлээн зөвшөөрсөн мэдпэгдлийг нэг ч удаа хийгээгүй хэвээр байна.

Хэлэлцээрт шууд оролцоогүй ч Украинтай нягт холбоотой буй Европын холбоо мөн энхийн хэлэлцээрийг өөрсдийнх нь оролцоог хангаж явуулах ёстойг байнга сануулж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна