АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Доналд Трампын зөвлөх Жаред Кушнер нар Москвад ОХУ-тай хэлэлцээр хийсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Уулзалтаар Украины саналуудыг нэмж тусгасан төлөвлөгөөг ОХУ хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн ч үр дүнгийн талаар мэдээлэхэд эрт байгаа талаар дурдсан билээ. Тэгвэл шинэ хувилбарыг Кремль хүлээж аваагүй нь тодорхой болжээ.
Ингэснээр энхийн хэлэлцээр байгуулагдах, ядаж л яг одоогийн хувилбараар байгуулагдахгүй нь тодорхой болж байна. Батлахын тулд Украин, ОХУ-ын аль, аль нь хүлээн зөвшөөрөх дундын хувилбарыг олох шаардлагтай бөгөөд ОХУ-ын тавьж буй, энхийн гэрээ байгуулах саналыг авч үзэх үндсэн нөхцлийн нэг нь “Украинтай хэлэлцээр хийхгүй байх” учир одоо АНУ-ын үүрэг өмнөхөөсөө ч илүү чухал, хариуцлагатай болж байна.
Эх сурвалжуудад бичсэнээр, ОХУ дайнд ялж байгаа учраас нөхцлөө өөрсдөө тавина гэдэг дээр талуудын байр суурь зөрж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.190
Орсууд дайн хийгээгүй, цэргийн тусгай ажиллагаа явуулж байна гэчихээд даынд ялж байгаа гэдэг тань юу гэсэн үг болж бнаа?? Дайн л хийж байгаа шүү дээ
Хариулах