Баянзүрх дүүргийн 45 болон 289 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Х.Есү
3 цаг 24 минутын өмнө

Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 27, 14 дүгээр хороодод дараах ажлууд хийгдлээ. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн 760 м.кв талбай бүхий фасад засвар;
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дүгээр цэцэрлэгийн 491.0 м.кв талбай бүхий дээвэр, 760.0 м.кв талбай бүхий фасад засварын ажлыг тус тус хийж, улсын комисс хүлээн авлаа.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шонхор констракшн ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна