“Кортина-Милан 2026” өвлийн олимпын нээлт өнөө шөнө болно

Zuv.mn
2 цаг 40 минутын өмнө

Италийн Кортина д Ампеццо, Милан хотуудад болж буй өвлийн олимпын наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Монголын цагаар 03.00 цагт эхэлнэ.

Нээлтийн ажиллагаа Милан /Алдарт "Сан Сиро" цэнгэлдэхэд/, Предаццо, Ливиньо, Кортина-д’Ампеццо гэсэн дөрвөн байшилд нэгэн зэрэг явагдах юм. Нээлтийн ёслолд ОХУ-ын баг тамирчид оролцохгүй. Тус улсыг нэйтрал статустай, зөвхөн хувийн төрөлд л оролцохыг зөвшөөрч байгаа юм.  

Олимпын тэмцээн уралдаан энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд 22 хүртэл үргэлжилнэ. Эхний алтан медальтан маргааш тодрох юм. 

Олимпын онцлогоос дурдвал, 2014 оноос хойш анх удаа Хойд Америкийн ҮХЛ-ийн одод олимпын наадмын өрсөлдөөнд эргэн ирж байгаа. Энэ утгаараа ч хамгийн их тасалбар борлуулсан төрөл нь хоккей болжээ. Зохион байгуулагчид одоогоор 1.2 сая тасалбар борлуулсны 350,000 нь хоккей аж. Хоккейн дараа  150,000 тасалбар борлуулсан биатлон орсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна