Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багайиги мэдэгдэл хийж, “Тээврийн хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтрэх боломжтой” гэж онцолжээ. Түүний хэлснээр, нэвтрэхийг хүссэн хөлөг онгоцууд гагцхүү Ираны Тэнгисийн цэргийн хүчнээс зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ.
"АНУ болон Сионист дэглэмийн өдөөсөн мөргөлдөөн нь бүс нутгийн тээврийн хөдөлгөөнд нөлөөлж болзошгүй ч Иран улс хоолойг аюултай болгохыг хүсэхгүй байна" гэж тэрбээр мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Мажид Тахт-Раванчи мөн АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буй “Иран Ормузын хоолойг минжүүлж байгаа” гэсэн мэдээллийг үгүйсгэжээ.
Сүүлд гарсан мэдээллээр, Турк улсын далбаатай газрын тосны нэг хөлөг онгоц хоолойгоор амжилттай нэвтэрсэн талаар Туркийн хэвлэлд мэдээлсэн байна. Тус улсын далбаатай 15 хөлөг Ормузын хоолойд гацсан байснаас нэг нь ийнхүү гаталсан бөгөөд үлдсэн 14 нь ямар нэгэн асуудалгүй, хүлээлтийн байдалтай байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна