Иран улс юаниар тооцоогоо хийсэн газрын тосыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх талаар бодож эхэлсэн талаар өчигдөр олон улсын хэвэлүүд мэдээлжээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын тогтоосон, дэлхий дээр ноёрхож байгаагийнх нь гол үндэс болсон газрын тосыг ам.доллараар худлдах буюу петро доллар зарчимыг шууд зөрчиж байгаа хэрэг тул асуудал илүү гүнзгий, шалтгааныхоо гол руу ойртсон шинжтэйгээр цаашид системийн тэмцэл болж өрнөж магадгүй байна.
Учир нь, хэдий Ормузын хоолойгоор гардаг газрын тосны 90 хувийг БНХАУ авдаг ч төлбөрөө ам.доллараар хийдэг. Юаниар төлбөр тооцоогоо хийх нь Бээжинд маш ашигтай нь ойлгомжтой юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Ормузын хоолойгоор ихэнх газрын тосоо авдгийн хувьд БНХАУ Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрвээ Иран улс албан ёсоор мэдэгдэл хийж, Ирак, Катар, АНЭ зэрэг улс газрын тосоо юаниар худалдахаас өөр аргагүй нөхцөл тулгавал энэ нь шууд системийн зөрчил болж хувирах бөгөөд АНУ Омузын хоолойгоор газрын тосоо авдаг Япон, БНХАУ, Их Британи, Франц, БНХАУ зэрэг улсуудыг балдааны хөлгүүдээ Ормузын хоолой руу илгээж, тээвэрлэлтийн аюулгүй байдлаа хангах ёстой гэсэн нь ч ирээдүйн их мөргөлдөөнтэй холбоотой анхааруулга юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна