АНУ-ын тусгай албаны нэр хүндийг “шавартай хутгасан” селфичин залуу

Х.Батсайхан
2 цаг 48 минутын өмнө

Селфи зураг авах сонирхолтой жирийн нэг залуу 2017 онд Мар а Лаго дахь Ерөнхийлөгч Дональд Трампын өргөөнд нэвтэрч, ажлынх нь өрөөнд орон сельфи хийж шуугиан тарьсан юм. Жозеф Янг гэгч тэр эр зурагаа олон нийтийн сүлжээнд тавьсны дараа хэрэглэгчид Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцдаг нууц албаны ажил төрлийг муулсан сэтгэгдлээр булсан бөгөөд бантсан хуулийнхан мань хүнийг "Хамгаалалттай объектод нууцаар нэвтэрсэн" хэрэгт буруутгасан байдаг. 

Байдлыг мэдэрсэн Жозеф Янг зурагаа хэдий нэн даруй устгасан ч олон хүн хувилж авсан байсан нь одоо ч олон нийтийн сүлжээнд бий.  Тухайн үед Тусгай албанаас мэдэгдэл хийж, Жозеф Янг нь хуулийн дагуу Ерөнхийлөгчийн өргөнд нэвтэрсэн гэдгийг баталсан ч Тусгай албаны нэр хүнд унаж,  өмнө нь хэвлэлд нэмэгтээ бичигдээд мартагдсан Флорида дахь Ерөнхийлөгчийн ордонг хамгаалалт муутай “Тагнуулчдын диваажин болсон газар” хэмээх сэдвийг сэдрээх шалтгаан болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна