​ АНУ, Иран өнөөдөр шинэ хэлэлцээр эхлүүлнэ

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай шинэ хэлэлцээр эхлүүлэх болсноо зарлалаа. Хэлэлцээр өнөөдөр үдээс шойш буюу Монголын цагаар өнөө шөнө эхлэх товтой байна.

Д.Трамп хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцохоосоо өмнө Иранд маш өргөн хүрээтэй цохилт өгөхөөр төлөвлөж байсан бөгөөд Иран хэлэлцээр хийхийг зөвшөөрсний дараа уг төлөвлөгөөгөө цуцалсан байна.

“Тэд цохилт ямар хэмжээтэй болохыг мэдэж байсан. Тиймээс тэд хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Хэлэлцээр маргааш үдээс хойш эхэлнэ” гэж тэрбээр өчигдөр “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр Иран болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд хэлэлцээрийн "хязгаар"-ыг тохиролцсон тул ямар ч халдлагыг "түр зогсоохыг" хүссэн болохыг яриандаа дурдсан. Гэвч Ираны тал хэлэлцээрийн талаар одоо болтол ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна