KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

“Everyday Low Price” уриан дор хэрэглэгчдэдээ Солонгосын чанар, стандартыг өдөр бүр ойртуулж ирсэн Имарт энэ жилийн KOREA WEEK – Солонгосын өдрүүд арга хэмжээнд оролцоно.

Монголын хэрэглэгчдэд чанартай, шинэлэг бараа бүтээгдэхүүнийг тогтмол хүргэж, үйл ажиллагаандаа Солонгос стандартыг 10 жилийн турш баримталж ирсэн Имарт энэ удаа илүү сонирхолтой хөтөлбөрөөр та бүхэнтэй уулзахаар бэлтгэлээ.

Арга хэмжээний үеэр:

  • Имартын импортын шинэ Солонгос бүтээгдэхүүнүүдийн амталгаанд оролцох

  • EMART LAB хэсгээр зочилж, сонирхолтой туршилт, танилцуулгыг үзэх

  • “Чанарыг амсаж, Сагсанд хийх - АМСХИЙ” булангаар зочлох

  • Зөвхөн Имарт-аас авах боломжтой Солонгос бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах

  • Имартын ESG бэлгэ тэмдэг Гүемтэй уулзаж, дурсгалын зураг авахуулах

  • Имартын гишүүнээр шинээр бүртгүүлсэн хүн бүр бэлэг авах боломжтой.

Шинэ амт, шинэлэг бүтээгдэхүүн, сонирхолтой туршилт, бэлэг дүүрэн хоёр өдрийг Имарттай хамт өнгөрүүлээрэй.

9-р сарын 5, 6-нд Төв талбай дээр уулзацгаая!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна