Автомашин жолоодон хөдлөх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөн гэмтээжээ

Х.Есү
1 цаг 28 минутын өмнө

Автомашин жолоодон хөдлөх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөн гэмтээжээ. 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. 

Одоо хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна