Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг зарлалаа

Б.Мөнхболд
54 минутын өмнө

Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ) ХХК хамтран (2026.09.15) “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” буюу технологи, дэд бүтэц ба давхар бүртгэлийн замын зураглал бүхий хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа.

Тус арга хэмжээнд биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тавинжил, Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч зах зээл хариуцсан удирдлагууд болох Аюуна Нечаева, Крис Макгахан болон Лондонгийн хөрөнгийн бирж группийн технологийн компанийн удирдлагууд болох Нанжи Сабиха, Мадука Карунаратне нар оролцсон юм.

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь дараах хоёр үндсэн чиглэлд төвлөрнө. Үүнд:

  • Технологи, дэд бүтцийн шинэчлэл:

Үнэт цаасны арилжаа, хяналт, төлбөр тооцоо, хадгаламж болон зах зээлийн бусад суурь дэд бүтцийг шинэчлэн, найдвартай, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх;

  • Давхар бүртгэл ба олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх:

Монголын тэргүүлэх компаниудыг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүлж, давхар бүртгэл хийх боломжийг өргөжүүлэх.

“Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шатны хөгжлийн суурийг тавьж, технологийн шинэчлэл, олон улсын интеграци, давхар бүртгэл болон хөрөнгө оруулалтын урсгалыг нэг стратегийн хүрээнд уялдуулсан урт хугацааны хамтын ажиллагааны замын зураг болох юм.

Эх сурвалж: https://www.mse.mn/news/15042




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна