Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын мэдээллийг сонсох чуулганы ирц бүрдэхгүй байна

Zuv.mn
47 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан ч ирц бүрдэхгүй байна. Чуулганы хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, үүний дараа тангараг өргөх ёстой. Гэвч гишүүдийн ирц 50 хувийн босго давж чадахгүйгээс товлосон цагаасаа 2.30 цаг өнгөрөөд байна. Одоогоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор ирцэнд орсон гишүүдийн тоо 52 буюу 41.3 хувьд хүрсэн байгаа юм. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Мягмар гаригт Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдээр гурав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуустал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс УИХ дахь бусад нам, эвсэл ирцээ бүрдүүлэх шаардлагатай болж байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй, дангаараа ирц бүрдүүлэх боломжтой байгаа ч ийн ирц бүрдэхгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна