Мэдээлэл нь баталгаажсан иргэний дансанд нь буцаан олголтыг шилжүүлнэ

2017/01/18
 Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр НӨАТ-ын урамшууллын систем гэдэг шинэ эрх зүйн зохицуулалт орж ирсэн.

Энэхүү урамшууллыг худалдан авалт хийсэн иргэд сугалааны тохирол, НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт хэлбэрээр авахаар болсон юм.Хуульд дараа оны эхний сарын 15-ны дотор нэгдсэн системээс гаргаж Мэдээлэл технологийн төв уг мэдээллийг Татварын албанд ирүүлж, татварын алба ажлын долоо хоног буюу одоогоор хуанлийн ес хоногт багтаагаад хянан баталгаажуулах ёстой.

Харин иргэд ebarimt системд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах хэрэгтэй. Сангийн яам буцаан олгох хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 хоног дотор хянан баталгаажуулж татварын албаны тусгай дансаар буюу Төрийн сангаар дамжуулан татвар төлөгч иргэдийн дансанд буцаан олголтыг шилжүүлэх аж.

Хянан баталгаажуулах явцад мэдээллээ баталгаажуулаагүй, дансны дугаараа буруу оруулсан, хамтран эзэмшигчтэй буюу буруу данс бүртгүүлсэн тохиолдлууд гарч байгааг албаныхан хэлж байна.

Тиймээс ebarimt.mn цахим сайтад хандан тухайн татвар төлөгч өөрийн мэдээлэл рүү ороход "Таны мэдээлэл бүрэн баталгаажсан байна" гэж гарч ирсэн тохиолдолд санаа зовохгүй байж болох бөгөөд “таны мэдээлэл баталгаажаагүй байна” гэсэн сануулга гарч ирвэд яаралтай мэдээллээ баталгаажуулах ёстой юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна