Өнгөрөгч 7-р сарын 2-ны өдөр Америкийн "Стесим" пуужинт мина тээгч онгоц Хятадын Ши Ша арлуудын тэнгисийн хилд нэвтрэн оржээ. Үүнд Хятад улсын зүгээс хатуу байр суурьтай байгаа ба улс төр болон цэргийн ноцтой халдлага гэж үзэн Америкийн энэхүү үйлдлийг маш хүчтэй буруушаажээ.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: "Өдгөө Хятад улс болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагааны хүчинд Хятадын өмнөд тэнгисийн байдал улмаар намжиж буй бөгөөд цаашид ч идэвхтэй хөгжих хандлагатай болж байна. Америк тус бүсэд өдөөн халдлага хийж буй нь бүс нутгийн орнууд өөрсдийн тогтвортой байдлыг хамгаалж, хамтын ажиллагааг дэмжин цаашид хамт хөл нийлүүлэн хөгжих эрхийг зөрчиж байгаа юм" гэв.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ: "Америк улс Хятадын бүрэн эрхэд халдаж, Хятадын аюулгүй байдлыг заналхийлж буй иймэрхүү үйлдлийг даруй зогсоохыг шаардаж байна. Хятад улс шаардлага бүхий арга хэмжээ хэрэгжүүлж, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлыг баталгаажуулна" хэмээн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна