2017 онд төрсөн бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо

2017/12/28
2017 онд төрсөн бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасан байна. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Х.Онон
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна