Азийн 18 дахь удаагийн наадмын 11 дэх өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр Монголын тамирчид ямар төрлүүдэд өрсөлдөхийг дараах байдлаар уншигч танаа сонирхуулья.
Хөнгөн атлетик: Эрэгтэйчүүдийн 1500м гүйлтийн /20:30/ 2-р гараанд Г.Одхүү.
Бокс: Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Х.Энх-Амар Узбекистан Улсын тамирчинтай 19:15 цагаас, 64 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинтай 19:45 цагаас, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд О.Жаргалан Вьетнам Улсын тамирчинтай 20:30 цагаас тус тус тулалдана.
Танхимын дугуй: Эрэгтэйчүүдийн 4000м ганцаарчилсан төрөлд Т.Төгөлдөр 10:55 цагаас.
Жүдо: 10:25 цагт эхлэх хуваарьтай эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин Макаогийн тамирчинтай, 10:45 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 10:55 цагт эхлэх эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Б.Эрхэмбаяр Тайландын тамирчинтай, 11:15 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд ОУХМ Г.Ганцэцэг ХонгКонгийн тамирчинтай тус тус өрсөлдөнө.
Кураш: 1500 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Н.Ундрахзаяа Туркменистаны тамирчинтай, Б.Баасанжаргал Туркменистаны тамирчинтай, эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Б.Гаажадамба Энэтхэгийн тамирчинтай, М.Дагвадорж Афганистаны тамирчинтай тус тус оноолт таарах юм.
Параглидинг: 11:00 цагт эхлэх тавдугаар гараанд П.Болд, Т.Чулуунбат нар өрсөлдөнө.
Ширээний теннис: Хос төрөлд М.Тэмүүлэн, М.Ундрам нар Непалын тамирчидтай 11:00 цагаас, Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ Тайванийн тамирчидтай 13:00 цагаас тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна