Газраа чөлөөлсөн иргэд байрны түлхүүрээ гардан авлаа

2018/08/29
Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр  байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.

Түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Гангар инвест” ХХК-ийн захирал Ж.Энхтөр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэний үүргээ биелүүлж нийслэл хотынхоо хөгжлийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж, бүтээн байгуулалтыг бий болгоход хамтдаа оролцсон иргэдэд талархал илэрхийлж  түлхүүр, батламжийг гардуулан өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна