Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны 11-р сарын тэмцээн буюу Кюүшюү башё ням гаригт эхэлнэ. Монголын 22 сүмоч 11-р сарын тэмцээнд зодоглох бөгөөд зүүн жигүүрийг их аварга Хакухо, баруун жигүүрийг Какүрюү аварга манлайлах юм. Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаинова Б.Баасандорж, Чиёошёома Г.Мөнхсайхан, Араваши А.Дөлгөөн нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр нарын дөрвөн бөх барилдах бөгөөд макүшитад найм, хамгийн доод зиндаа буюу санданмэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх барилдахаар болжээ. Терүнофүжи Ган-Эрдэнэ чансаа буурч, сандамэд бууснаар түүхэн дэх хамгийн тааруу амжилтыг үзүүлж байна. Хакухо аварга тойргийн барилдааны үеэр гэмтэл авсан бөгөөд одоогоор башёд барилдах эсэх нь тодорхой бус байгаа юм. Япон аварга Кисеносато, Озеки Гойедо, Такаяасү, Точиношин нарыг түрүүлэх өрсөлдөөнд нэрлэж болно. Кюүшюү Башё энэ сарын 11-нээс 25-ны өдрүүдэд Фүкүока хотноо явагдана.
Сэтгэгдэл бичигдээгүй байна