2025 оноос хойш дэлхийн нийт цахилгаан автобусаар зорчдог болно

2018/11/07
Дэлхийн томоохон хотууд 2025 оноос эхлэн нийтийн тээвэрт зөвхөн цахилгаан автобус хэрэглэх шийдвэрийг гаргах аж. Тухайлбал, 2030 он гэхэд Лондон, Парис, Лос Анджелес, Барселон, Копенхаген, Күито, Ванкувер, Кейп Таун, Мехико, Сиеттл, Милан, Окланд зэрэг хотууд хотоо бохирдолгүй бүс болгохын төлөө ажиллах зорилтыг тавьсан байна. Түүнчлэн иргэдийг илүү цэвэр агаар, орчноо бохирдуулдаггүй тээврийн хэрэгсэл сонгохыг санал болгож хоёр жил тутам явцын мэдээллийг олон нийтэд дэлгэж байхаар болжээ.

Энэхүү шинэ санаачилга нь цахилгаан автобус үйлдвэрлэгчдийн хувьд тун сайн мэдээ болж байна. Volkswagen компани энэ жилээс Европын зах зээлд цахилгаан автобус, ачааны тэрэг нийлүүлж эхлээд байгаа юм. Мөн америкаас ч тэдэнд санал ирж, Лос Анджелес хот л гэхэд 95 ширхэг цахилгаан автобус захиалжээ.

Ингэснээр АНУ цахилгаан автобусанд зориулсан цэнэглэх станц барих ажилд идэвхийлэн орсон байна. 2025 он гэхэд бүх хотууддаа цэнэглэх станцуудтай болгохын тулд 221,5 сая ам долларыг төсөвлөжээ. Энэ ажилд Momentum Dynamics, BYD Auto Co. Ltd, Siemens Mobility GmbH зэрэг компаниуд ажиллахаар эрхээ аваад байгаа юм байна.

Хамгийн эхний туршилтын станцыг Momentum Dynamics, BYD Auto компаниуд Мэрилэнд мужид энэ оны гуравдугаар сард байгуулжээ. Тус станцад цахилгаан автобусыг 30 минут цэнэглүүлэх боломжтой бөгөөд цэнэглэлт хийгдсэнээр 5 цаг явах боломжтой аж.

Эх сурвалж: https://www.intelligenttransport.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна