Кока Кола компани 345 сая ам долларын торгууль хүлээнэ

2018/11/19
Дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болох Кока Кола 345 сая долларын торгууль хүлээж магадгүй болоод байна. Мексикийн бизнесмэн Хосе Антонио дель Валле гэгч тус компанийг залилан хийсэн, оюуны өмчид нь халдсан хэмээн буруутгажээ. Асуудал Fanta Gaba гэдэг ундаанаас үүдэлтэй аж. Валле аль 2012 онд Габа нэртэй гамма-аминохүчил нэмэгдүүлсэн хийжүүлсэн ундаа хийсэн гэнэ. Энэ ундаа Японд маш их эрэлттэй байгаа билээ. Тэрбээр Go Gaba гэдэг ундаагаа Мексик, Недерланд улсуудад үйлдвэрлэж эхэлсэн байна.
 
2016 онд бизнесмэн эр хамтын ажиллагаа санал болгон Кока Кола компанийнхантай холбогджээ. Ингэхдээ өөрийн бүтээсэн жорыг санал болгоод, гэрээ байгуулснаас хойш эхний 30 сарын хугацаанд ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэсэн болзлыг тавьсан байна. Гэрээнд нэг жилийн өмнө гарын үсэг зурсан ч зургаахан сарын дараа Японд Кока Колагийн үйлдвэрлэсэн Фанта Габа гэдэг ундаа худалдаанд гарчээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна