2018 оны эхний 10 сарын байдлаар Оросын кино үйлдвэрлэгчдийн орлого 12,5 тэрбум рубль хүрснийг ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский Санкт-Петербург хотноо болсон Соёлын форумын үеэр хэллээ.
Энэ нь нийт киноны зах зээлийн орлогын 30 хувь болж байгааг сайд онцолсон байна.
Хамгийн их орлогыг ЗХУ-ын үеийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тухай өгүүлдэг "Движение вверх" кино цуглуулжээ. Энэ киног энэ онд 12 сая хүн үзжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна